“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 19- ны өдөр хувиарлагдсан газартаа хамт олноороо очиж 2025 онд тарьсан модны ургацын явцтай танилцаж усалгаа хийсэн мөн ойр орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Хот тохижилт ОНӨҮГ-аас Хөх толгойн ард мод тарих шинээр газар олгож хувиарлсан газарт модоо тарьсан.
Манай байгууллага нь 2026 оны хаврын улиралд нийт 50 ширхэг “Улиас” модны тарьц суулгацыг хамт олны дундын хуримтлалын сангийн 250000 төгрөгөөр худалдан авч хувиарлагдсан газартаа шинээр тарьж, цэнэг усалгааг хийж ажиллав.



