
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулах;
2. Байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг зохион байгуулах, ерөнхий гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, цахим дэлгүүрийг удирдан зохион байгуулах;
3.Худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод болгох, тендер шалгаруулалтын үнэлгээнд хүний оролцоог бууруулах боломжийг судалж, худалдан авах ажиллагааны цахим системийг хөгжүүлэх;
4.Дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эх оронч худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
5.Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын зохион байгуулах тендер шалгаруулалтын тоо мэдээллийг нэгтгэх.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
-
- Хаяг: 310 дугаар байр, Лувсанданзанжанцангийн өргөн чөлөө 3 дугаар гудамж, Номгон 1 дүгээр баг, Баянхонгор сум, Баянхонгор аймаг, 64101
- Цагийн хуваарь: 09:00-18:00
- Имэйл: tenderprocurement@bayanhongor.gov.mn
- Утас: 70443224, 70442626
- Шилэн дансны мэдээлэл өгөх ажилтлан: Дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэдэвсүрэн
- Харилцах утас: 70443224
