
Стратегийн зорилго
Худалдан авах ажиллагааны тогтолцоонд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, ил тод нээлттэй, шилэн тендерийг зохион байгуулна.
Стратегийн зорилт
- Газар нь дээрх эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ
- Худалдан авах ажиллагааг төлөвлөх, батлагдсан төсвийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах
- Техник, технологи, прогамм хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх
- Худалдан авах ажиллагааны тогтолцоонд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн зөвлөгөөгөөр хангах
- Худалдан авах ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын механизмыг хөгжүүлэх
- Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайлалыг хангах
