Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс сумдын санхүү албаны дарга, төрийн сангийн мэргэжилтнүүдэд “UPDATE 2025” чадавхжуулах сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд 05 дугаар сарын 01-ний өдрийн хөтөлбөрт тусгагдсанаар аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “Худалдан авах ажиллагаа зохион байгуулахад анхаарах асуудал, цахим системд орсон зарим шинэчлэл”-үүдийн талаар сургалт, мэдээллийг хийлээ.




