Байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалт

Байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр томилогдсон болон бусад албан хаагчдад албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалт авах хүсэлтийг хүлээн авч албан хаагчдыг чадавхжуулахад хамтран ажилласан аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Лхамдулам танд баярлалаа.