Аймгийн Засаг даргын 2025 оны А/544 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу сумдын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр чадавхжуулах сургалтыг 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр орон нутгийн хөгжлийн төв Богд, Баянцагаан, Бууцагаан, Жаргалант сумдад зохион байгууллаа.
Тус сургалтад удирдлагуудын зүгээс худалдан авах ажиллагаа зохион байгуулахад анхаарах асуудал сэдвийн хүрээнд худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Р.Янжмаа илтгэл, мэдээлэл танилцуулж хамтран ажиллаа.

